УАЗ брэнд бартаат замын тэрэгнүүдээ шинэ логотой гаргахаар болжээ
Ангилал: news
     Ульяновскийн автомашины үйлдвэр дэхь хэвлэлийн газраас УАЗ-н бартаат замын тэрэгнүүдийн шинэ логог танилцуулжээ. Зураачид уг эмблемээ өмнөх хувилбар болох 1960 оны логоны үндэс дээр тулгуурлан өөрчилжээ.

Өмнөх лого нь “UAZ” гэж латинаар бичигдсэн байсан бол одоо криллээр болжээ. Энэ нь 2017 оноос корпарацийн дилерийн сүлжээ нь шинэ арга барилаар ажиллахаар төлөвлөж буй хэрэг юм. 2016 оны зунаас авхуулан УАЗ Патриот загварын тэрэгнүүд анхны шинэчлэгдсэн логотой үйлдвэрлэгдэхээр болжээ.



     Сонирхуулахад: УАЗ нь олон төрлийн логотой байсан боловч энэ дундаас хамгийн өнгөлөг нь 1954 оны цагариган дүрстэй, хажуудаа далавчтай эмблем байна. Тэд энэ логог хийхэд үнэхээр нарийн ажиллагаатай байсан тул хийхээ зогсоожээ. 1980 оноос өмнөхөн уг брэнд олон оронд экспортлогдсон бөгөөд лого нь тус орнуудад бүртгэгдэж эхэлсэн байна. Баруун Герман нь Opel брэндийн логотой төстэй байсан учир албан ёсоор бүртгэж авахаас татгалзаж байжээ. Гэвч маргааны эцсийн үр дүнд логог бүртгэж авчээ.




Эх сурвалж: www.wroom.ru

16:30 - 2016-03-17 - Сэтгэгдэл бичих





:-)
 
xaax