Уншигч та бүхэнд нууран дээр завиа болгоод загасаа бариад, амьдраад явах ч болохоор одоо цагийн ATV/газар сайгүй явагч/, ОХУ-н технологийн авьяастан Алексея Гарагашьяний зохион бүтээсэн ШЕРП-г танилцуулж байна. ![]() Уг Шерп нь Тундр, Сибирийн тайга, Кола-н уулс, Юуграгийн намаг балчиг, хүний хөл хүрээгүй бартаат газраар явах зориулалттай. Ойн мод дотор хад чулуу, унасан мод, 70см-н өндөртэй саадыг даван гарахаар хийгдсэн. Гол онцлог маш бага даралттай дугуй ба диаметр нь 1,6 метр 4 том дугуй бөгөөд усан дээр цагт 4-6 миль/цаг явдаг гэж үйлдвэрийн хүснэгтэнд заажээ. Кубота тракторийн Дизель V1505-t хөдөлгүүртэй/4 цилиндр; литраж 1.5; 44.3м/хүч /, 4-н хүний суудалтай, дөрвүүлээ унтаж болдог, 5-н араат механик хурдны хайрцагтай. ATV Шерп нь 2 сонголттойгоор үйлдвэрлэгддэг байна. Үндсэн үнэ нь: 60,000-70,000$ 1. Стандарт /пикап-бүхээгтэй, 58литрийн түлшний банк, орчин үеийн салон, моторын дулаан болон шуугиан тусгаарлагч тусгай технологи, SKF гинжин дамжуулгын автомат тосолгооны систем, Галоген гэрэл, г.мэт энгийн хийцтэй/ 2. Күн /Хатуу дээвэртэй, өнгөний сонголттой, интериорийг нь намуухан болгож өгсөн. Мөн стандарт сонголтонд багтсан дээрхи технологиуд дээр нэмээд амортизатор, хувирах чадалтай интериор / - Нэмэлтээр 50литр түлшний банк, генератор, дулаалгын систем, өөрт нь зориулсан тусгай тоормозны системтэй чиргүүл, лед гэрэл захиалдаг байна. Шерпийн онцлог: - Патендлагдсан том дугуй - Дугуйгаа хийлэх систем - Мөсөн дээр мордож гарахад хялбархан - Эргэх механизм нь бат бөх, барьцалдаа сайн, салангид дискэн тоормозтой танк шиг жолоодлоготой. - Түлшний систем нь ATV-г ямар ч аюултай өнцөг үүсгэж эргэж байсан ч түлшээр тасалдаггүйгээр хийсэн. - Маш их багтаамжтай, аюултай газраас аюулгүй газарт тань хүргэж, түүнчлэн 1000кг ачаатай усан дээр явж чаддаг байхнээ. Шимтэн уншсанд баярлалаа. Эх сурвалж: www.sherp.ru 09:00 - 2016-03-17 - Сэтгэгдэл бичих |